Мэргэжлийн хяналтын байгууллагын дуусашгүй дамжлага
2017-05-01

 

Хамгийн хүнд сурталтай, олон шат дамжлагатай байгууллагуудын жагсаалтад мэргэжлийн хяналт багтдаг. Зөвхөн экспортод гаргах барааны зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахад 10 гаруй шат дарааллыг дамждагыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэв. Шат дамжлагыг тоочвол:

 

  1. НМХГ-ын нэг цэгт дээж сорьцын байцаагч томилуулах албан бичиг /2-3 хоног/
  2. НМХГ-ын хэлтсийн дарга байцаагч томилох /1-2 хоног/
  3. НМХГ-ын байцаагч /1 хоног/
  4. НМХГ-ын байцааг-дээж сорьц
  5. НМХГ-ын байцаагч-УМЭАЦТ лаборатори
  6. МХЕГ-ын нэг цэг- зөвшөөрөл хүссэн албан бичиг /1 хоног/
  7. МХЕГ-ын дарга, орлогчийн нарийн бичиг
  8. МХЕГ-ын дарга, орлогчийн цохолт /2-3 хоног/
  9. МХЕГ-ын хилийн хяналтын дарга цохолт
  10. МХЕГ-ын хилийн хяналтын нарийн бичиг
  11. МХЕГ-ын хилийн хяналтын хэлтсийн дарга
  12. МХЕГ-ын Хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
  13. МХЕГ-ын хилийн хяналтын дарга эсвэл орлогч
  14. МХЕГ-ын хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
  15. МХЕГ-ын Тамгын газар
  16. МХЕГ-ын Хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
  17. МХЕГ-ын нэг цэгийн үйлчилгээ рүү шилжүүлэх

 

Энэ бүх шат дамжлага нь цаг хугацаа алдах, цаашлаад санхүүгийн алдагдалд хүргэдгийг экспортлогч компаниудын төлөөлөл хэлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэргэжлийн хяналт боловсон хүчиндээ анхаарахгүй бол хүн олдоогүй юм шиг хамаг бүхэнтэй тэрсэлддэг нийлж нэгдэж ажиллаж чаддаггүй толхилцож л байвал тэндээсээсээ сэтгэлийн цэнгэлийг мэдэрдэг хүнийг Буянт-Ухаа боомтын мэргэжлийн хяналтын даргаар тавьсан байна. Дэвшиж дээшлий гэж гэж байгаа бүх газар хэлтэстэээ дөнгүүр боловсролтой хүмүүжил сайтай хүмүүсээ томилж ажиллуулах хэрэгтэй санагдаж байна.
2017-05-02
Зочин:
Ар өврийн хаалганы ажил хийж мэддэггүй импортын мэдэгдлийн панзчид Уламбаатар, Үнэнбаатар гэх мэт архичид байдгийг л мэдэх юм байна.
2017-05-01
Зочин:
Хилийн мэргэжлийн хяналтын албадад хамгийн их авлига авдаг этгээдүүд бол мал эмнэлгийн хяналтын байцаагид.
2017-05-01
Зочин:
Энэ Цагаанхүү гэж нөхөр ийм юм ойлгох нөхөр биш байна билээ. Томилгоо бүр нь ашиг сонирхол, хүний мууг яаж тэгэж сүрхий олж томилдог юм бүү мэд. Авлигач архичин хүнд сурталтануудыг гаргуун олж томилдог хүн санагдсан. Хилийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар ер нь л тааруу боловсролгүй нөхөд байдаг боомт нь давгүй шүү.
2017-05-01
Зочин:
Дээр нь юм хараад албан бичгийн хэлтэс газрын дарга нар нь заавал аж ахуйн нэгжийн захиралтай нь уулзаж байж байцаагч руугаа цохолт хийнэ МХЕГ-ын Хилийн хяналтын дарга Аззаяа хэлтсийн дарга Баярсайхан нар хахуул аваад гаршчихсан юмнууд байдаг эд нар солигдож байж л Мэргэжлийн хяналт цэвэршинэ дээ
2017-05-01