Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2017-05-04

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, бүх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2017 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, Говийн бүсийн баруун хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 6-11 хэм, Говийн бүсийн зүүн хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин