Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцэв
2017-05-04

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн санал авсан хоёр нэр дэвшигч болох хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен болон Эммануэль Макрон нар өчигдөр халз мэтгэлзсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Урьдчилсан санал асуулгад Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авсан. Хоёр нэр дэвшигч 50 дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь санал хураалт ирэх сарын 7-нд зохион байгуулагдахаар болсон юм.

 

Халз мэтгэлзээний үеэр нэр дэвшигч Марин Ле Пен “Франц улсыг өөрчлөн шинэчлэхээ амлаж байна” гэсэн бол Эммануэль Макрон “Надад итгэл хүлээлгэвэл илүү амар тайван Франц улсыг бий болгоно” хэмээн мэдэгджээ.

 

Нэр дэвшигчид 160 минут халз мэтгэлцэхээс гадна үзэгчдийн зарим сонирхсон асуултад хариулт өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ирэх сарын биш энэ сарын 7-нд болно доо
2017-05-04