Евролигийн шилдэг дөрвөн багийн оноолт
2017-05-04

 

Сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээний плейоффын тоглолтууд дуусч, шилдэг дөрөвт өрсөлдөх багууд тодроод байна. Энэ жилийн final four-н өрсөлдөөн Туркийн хуучин нийслэл Истамбул хотод болох юм.

 

Шилдэг дөрвийн учрааг танилцуулахад  улирлыг амжилтаараа манлайлсан Испанийн Реал Маррид баг Туркийн лигийн аварга Фенербахчетэй таарсан байна. Туркийн шилдэг багийн хувьд  өмнөх шатанд Грекийн лигийн Панатинайкос багийг 3:0-ээр буулган авсан юм.

 

Шилдэг дөрвийн нөгөө учраа нь ОХУ-ын ЦСКА Москва-Грекийн Олимпикос багууд болж байна. Энэ жил цом хамгаалан тоглож байгаа Оросын баг өмнөх шатад Испанийн Басконияг 3:0-ээр буулган авсан байна. Харин Грекийн аварга Олимпиакос багийн хувьд эхний шатанд 5 тоглолт хийсэн. Өчигдөр тэд Анадолу Эфес багийн эсрэг цувралын 5 дахь тоглолтоо хийж ялалт байгуулснаар энэ эрхийг олж авсан юм.

 

Тоглолтууд энэ сарын 19, 21-ний өдрүүдэд болж, 2017 оны Евролигийн аварга баг тодорно.     

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин