Нийслэлд 9 хэм дулаан байна
2017-05-05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна.

 

2017 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд  7-12 метр,  говь тал, хээрийн бүс нутгаар секундэд  15-17 метр хүрч шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин