Элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалах арга
2017-05-05

Манай улсад өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна.

 

Элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт юм.

 

Эрүүл мэндийн яамнаас элэгний  өвчлөлөөс өөрийгөө хамгаалах энгийн аргыг зөвлөж байна. Үүнд:

 

  • Архи, тамхи хэрэглэхгүй байх

 

  • Хөгц, мөөгөнцөртэй хүнс хэрэглэхгүй байх

 

  • Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх

 

  • Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх

 

  • Ажил, амралт, хоолны дэглэмээ зөв зохицуулах

 

  • Арьс, салстын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, эрсдэлтэй тарилга, чих цоолуулах, шивээ хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэхээс зайлсхийх

 

  • Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх

 

  • Халдвар, хамгааллын дэглэм сахих

 

  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах

 

  • Сэтгэл тааламжгүй газар хооллохоос зайлсхийх

 

  • Өдөрт 3-5 удаа гараа угаах

 

  • Хэт өөх, тостой хоолноос татгалзах

 

Статистик мэдээллээр улсын хэмжээнд 2016 онд 5991 хавдрын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 2160 нь буюу 50 орчим хувь нь элэгний хавдар байна.

Shuud.mn
Сонин хачин
99198763:
чацаргана хямд зарна
2017-05-06