Ямааны 200 тонн мах авах хүсэлтээ илэрхийлжээ
2017-05-08

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын  харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон.

 

Манай улс БНСВУ-д эхний ээлжинд ямааны гүн хөлдөөсөн 20 тонн мах нийлүүлсэн бөгөөд энэ хэмжээг цаашид 200 тонн хүртэл авах хүсэлтэй байгаагаа вьетнамын тал илэрхийлсэн байна. Харин Монгол Улс тус улсаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авах санал тавьжээ.

 

2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ.

 

Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, вьетнамын талын байр суурийг сонсов.

 

 

Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон оюутан солилцооны нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
жаахан:
200тн хятадын ганзагачины наймаа .мөнхоргил зайлуулдаа 7-1ний аллагаа бүү март
2017-05-09
Зочин:
ямар сайхан мэдээ вэ байгалаа суйтгэж биш ашиглаж хоронго монг олох нь ходоо гарч ямаа хариулая байз хотын хогноос гарч харин улсаас зохион байгуулалтай дэмжээч машинаасэхлээд л гадаадын хумуусийн хог борлуулж амьдархаас залхлаа баялаг бутээмээр бна
2017-05-09
Зочин:
2000 тн байлгүй дээ. жижиг компанийн хэмжээний юмыг үү?
2017-05-08
Зочин:
10,000 ямаа байна даа
2017-05-08
Иргэн:
20 тоннын 10 машин гаргах гэж ерөнхийлөнчийн түвшинд яриад л, ккк зүгээр л нэг гуйлгачин шахуу нөхөр хийх наймаа ш дээ, наад махны чинь өртөг айлчлалын зардалтайгаа тэнцэх биз, ийм толгой угаалтаа болиод бизнесмэнүүдээ чөлөөтэй явуулаад, хөрөнгө мөнгөөр бодлготойгоор дэмж
2017-05-08
зочин:
Ямаагаа өсгөөд махын энэ улсад хэдэн мянган тонноор өгөөд бай.газар ухахаас л хамаагүй дээрдээ тэнэгүүд ээ гэж
2017-05-08
хэхэ:
хэн бэ хулгайч нараа
2017-05-08
cin:
Saihan medee bna bolj l ogbol gulguulaad baih heregtei 400000 myngan tn bolgobol ediin zasag dorhnoo sergene dee oor olon orond gargaasai
2017-05-08
Зочин:
За ашгүйдээ.Сүргийн бүтэц алдагдаж, ургамлын түрүүг үрийг боловсорч унахаас нь өмнө сорчлон иддэг зэрэг ямаа олширсноос гарах олон сөрөг үр дагавар багасахнээ.Байгаль хонь хоёр дарамт бага болох нь.Ямааг цөөрүүлэх нь маш зөв.
2017-05-08