Роберто Эраст нөхөн төлбөр олгоно
2017-05-09

 

Испани улсын түүхэн дэх хамгийн шилдэг дугуйчдын нэг бол Роберто Эрас юм. Замналын оргил үедээ 4 удаа Вуэльта Испани уралдаанд түрүүлж, дэлхийд нэрээ цуурайтуулж байсан тэрбээр 2005 онд сэргээшийн шинжилгээнд бүдэрч, 2 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан байдаг. Энэ шийтгэлээс хойш түүний амжилт уруудаж, удалгүй зодог тайлсан юм. Харин хожим түүний сэргээшийн шинжилгээг алдаатай хийсэн болох нь тогтоогдож, Эрасийг гэмт буруугүй гэж баталсан юм. Улмаар 43 настай Испани эр шүүхэд давж заалдсан бөгөөд Испанийн шүүх энэ хэргийг авч хэлэлцээд Эрасын талд шийдвэр гаргажээ.

 

Ингэснээр түүний 2 жилийн шийтгэлийн нөхөн төлбөр болгож 725.000 еврог өгөхөөр болсон бол 2005 оны ялалтыг нь дахин сэргээж, Гранд Турын 4 дэх түрүүг нь өгөх шийдвэр гаргажээ.

 

 

 

Г.Баяраа  

 

Shuud.mn
Сонин хачин