Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
2017-05-12

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. 

 

Ерөнхий сайд өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхан, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Түүнчлэн манай улсад хөрөнгө оруулагч хятадын зарим томоохон аж ахуйн нэгж, “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим орны төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний чуулга уулзалтад оролцож “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэх юм. 

 

“Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
omhi hujagas oros ah nar deer
2017-05-13
Bolor:
OMHII HUJAAGIIN SHEES
2017-05-12