Шувуудад зориулан 1500 гаруй үүр бүтээжээ
2017-05-12

Гэрэл зургийг mpa.mn

 

БОАЖЯ, Байгаль хамгаалах  1629 нөхөрлөлийн холбоотой хамтран  “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэнг өнөөдөр /2017.05.12/ Цэнгэг усны  нөөц, байгаль хамгаалах  төвд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол нарын албаны хүмүүс оролцов.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулган болсон. Уг чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан 1500 гаруй  шувууны үүрийг үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн 48 дугаар сургуулийн 50 гаруй хүүхдэд шувууны үүрний дээжээс бэлэглэн тэдний амьтан, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмэр орууллаа.

 

Тус үзэсгэлэн нь энэ сарын 12-13 өдрүүдэд Цэнгэг усны  нөөц, байгаль хамгаалах  төвд нээлттэй байршина.

 

Манай оронд жил бүр 60 орчим зүйлийн 7900 орчим шувуу  цахилгаан түгээх шугамд цохиулах зэргээр хорогддог статистик мэдээ бий. Иймд шувуудын хорогдлыг бууруулах зорилгоор үзэсгэлэнд дэлгэсэн үүрийг байршуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ard:
Ажлын амжилт хүсье
2017-05-12
Зочин:
Shonhor togond tsohiulj uhehees hamgaaldag urgeegchiig ouynhotol yagaad hiihgui bnaa
2017-05-12