Португалын дуучин ялагч боллоо
2017-05-14

Европын шилдэг уран бүтээлч, шилдэг дуу шалгаруулдаг “Eurovision-2017” тэмцээний эцсийн шат Украины нийслэл Киев хотноо зохион байгуулагдлаа.

 

 

Уг тэмцээний ялагчаар Португалын дуучин Салвадор Собрал түрүүлжээ. Тэрбээр эгч Амар Пелос Дойсын бичсэн дууг эцсийн шатанд дуулсан байна.

 

Ялагч хэвлэлийнхэнд Би үнэхээр баярлаж байна. Би өмнө нь ресторан дотор дуугаа дуулдаг байлаа. Харин энэ удаад жинхэнэ тайзан дээр гарлаа” гэж хэлжээ.

 

Удаах байранд Болгар, Молдовын уран бүтээлчид шалгарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин