Британи цэрэг террорист этгээдийг дуурайв
2017-05-15

Британийн армийн цэрэг Роберт Стюарт гэгч цаазын ял гүйцэтгэж буй хуурамч гэрэл зураг болон мэдээллийг өөрийнхөө олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 20 настай цэрэг “Яг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн дайчин шиг. Хэнд ч бүү үзүүл” хэмээн бичжээ.

 

Тэрбээр хар даавуугаар нүүрээ халхалсан цэрэг хувцас өмссөн нэгэн залуугийн толгой руу “АК-47” буу чиглүүлсэн байдлаар зургаа авахуулсан байна.

 

Уг гэрэл зураг нийгмийн сүлжээнд байршсаны дараахан Британийн Тагнуулын байгууллагынхан зургийн эзнийг ямар шалтгааны улмаас террорист этгээдийг дуурайсан асуудлаар тусгай мөрдлөг явуулж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин