Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй
2017-05-15

Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн тойрууд буюу Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт өнөөдөр 12.00 цагийн орчимд гал гарсан.

Нийслэлийн онцгой байдлын газарт 12.02 цагийн орчимд “Гурвалжингийн гүүрний урд  хөөсөнцөр, сэндвич шатаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу  гал түймэр унтраах аврах 3 ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж тархалтыг зогсоолоо. Одоогийн байдлаар бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй болохыг албаныхан мэдээллээ.  Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд гал гарах үед хөөсөнцөрийн үйлдвэрийн ойр орчимд байсан иргэд үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны зөрчил байж магадгүй гэдэг тайлбарыг хэлж байна.

Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарсан тохиолдолд шаталт хурдан бөгөөд галыг унтраахад хүндрэлтэй байдал үүсдэг тухай албаныхан хэлсэн.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
htht:
засс чи битгий хуцаад бай
2017-05-16
Толгойт:
НОТС компани ч ноцтой хэрэг тарилаа даа. Улаанбаатарын утаа арай гэж нэг юм гайгүй болж байхад асар хүчтэй хорт утаагаар нйислэлчүүдийг тарвага шиг утав. Энэ аюултай үйлдвэрлэлийг хотын хүн ам шигүү оршин суудаг бүсэд эрхлэх зөвшөөрлийг тус компанид олгосон Мэргэжлийн хяналтын газрынхан ч хариуцлага хлээх ёстой. Арай хэтэрхий юм. Нэртэйгээр нь химийн зэвсэг хэрэглээд хотын хүн амын нягтралыг бууруулчихгүй дээ.

Зочин:
Хөөсөнцөр шатахаараа их олон төрлийн хорт бодис ялгаруулдаг. Хариуцлага алдаж агаар бохирдуулсан тус компаныг их өндөр торгож шийтгэх хэрэгтэй
2017-05-15
Зочин:
Хөөс хэрэггүй гэдэг нь мэдэгдэж бнда
2017-05-15