Мартин Демичелис зодог тайллаа
2017-05-16

 

Аргентины шигшээ багийн хамгаалагч Мартин Демичелис хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Мэргэжлийн тамирчны замналын оргил үеэ Германы Байерн Мюнхен, Английн Манчестер сити зэрэг том багуудад үдсэн тэрбээр энэ улирлыг Ла лигийн Эспаньол багт эхлүүлж, өвлийн солилцоогоор Малага багт очоод байсан юм. Шигшээ багтаа 2005 оноос хойш тасралтгүй тоглосон тэрбээр 2014 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны Америкийн цомын тэмцээнийн мөнгөн медаль хүртсэн бүрэлдхүүнд багтаж байсан юм.

 

Энэ жил 36 настай түүний хувьд 2000 онд нутгийнхаа Ривер Плэйт багаас замналаа эхлүүлсэн бөгөөд 17 жилийн хугацаанд 546 тоглолтонд орж, 31 гоол оруулсан юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин