Хотын даргын урилга
2017-05-16

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ нийслэлийн тэргүүний 58 дугаар цогцолбор сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзсан юм. 58 дугаар сургуулийн сурагчид урлаг, спортын амжилтаараа дүүрэгтээ толгой цохидог аж. Ялангуяа бүжгийн “Болор шигтгээ” хамтлаг нь Нийслэлийн хаврын баярын бүжгийн аваргаар тодорч байжээ.

 

Бага, дунд, ахлах насны 50 гаруй гишүүнтэй тус хамтлаг бүжгийн номероосоо хотын даргад үзүүлж сонирхуулсан юм. Хотын дарга эдгээр авьяаслаг сурагчдыг 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд болох Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээнд оролцохыг урилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин