Косово улсын баг Аваргуудын лигт
2017-05-18

 

Ердөө нэг жилийн өмнө Олимпийн наадамд анх удаа тамирчдаа илгээж, алтан медаль хүртэж байсан Косово улс спортын түүхээ шинээр бүтээсээр байна. Тус улсын хөлбөмбөгийн нэг клуб ЕХБХ-ны Аваргуудын лигт өрсөлдөх гэж байна. Трепча 89 нэртэй тус баг энэ улиралд улсынхаа лигт түрүүлснээр Аваргуудын лигийн урьдчилсан I шатнаас тоглох эрхтэй болжээ.

 

Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнд ийнхүү Косово улсын гэсэн тодортголтой анхын баг дебютээ хийхээр болж байна. Тэд энэ шатанд Фарерын арал, Андорра, Мальта, Эстони зэрэг орны 9 багтай өрсөлдөх юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин