Монгол охин дахин Шведүүдийг гайхшруулав
2017-05-18

 

Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг  Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын  эзэн болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр шоу нэвтрүүлгийн финалд шалгарч чаджээ.

 

Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилсэн. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, нэвтрүүлгийн хагас финалд шалгаруулж байв.

 

"Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болсон бөгөөд Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарчээ.  Финалын шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоосон байна.

 

Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд  БНХАУ-ын  Хайкоу хотод зохион байгуулагдсан  ой тогтоолтын  ДАШТ-ний  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж байсан.

 

Г.Тэгшсүрэн

 

...
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргасан авьяаслаг охиндоо амжилт хүсье
2017-05-28
ХӨХӨӨ:
ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГАДААД ЯВАХААРАА МОНГОЛ ОРОН САЙХАН АМЬДРАЛТАЙ Ш ТЭЭ ЭД НАР АЖИЛ ХИЙЖ АМЬДРАХ ДУРГҮЙ ДЭЭ ГАДААДААР ТЭНЭЖ ЯВАА ГЭЖ МАНАЙ ТӨР ТАЙЛБАР ХИЙДЭГ ГЭТЭЛ ӨӨРИЙНХӨӨ ХҮЧ ЧАДАЛААР АВЬЯАСААРАА ЯВАА ОЛОН МОНГОЛЧУУД БАЙГАА МУУ МУУХАЙ Ч АРГААР АМЬДРАГЧИД Ч БАЙГАА
2017-05-20
зочин:
Чингис юу юм Феодал тэр ухаалаг жанжнуудыг ачаар л дэлхий давцанд гарсан байх аль элэн хуланцийн үеийн юм ярих гэж Энэ охин бол орчин цагын Энштейн шууд л 2020 сонгуулаар Сангийн сайд болгох хэрэгтэй.Монголын төр энэ охиныг бүрэн дэмжих хэрэтэй
2017-05-20
Болдбаатар:
Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж гайхшруулж байгааг одоо цагийн Чингис гэлтэй. Үнэхээр Монгол түмний бахархал боллоо. Амжилт хүсэж сайн сайхныг ерөөе
2017-05-19
100 ШИРХЭГ ЖАВХЛАНГААР СОЛЬЁО:
ЭНЭ ОХИНЫГ 100 ШИРХЭГ ЖАВХЛАНГААР СОЛЬЖ АВЧРАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХӨГЖСӨН ШВЕД ОРОНД ТЭР 100 ШИРХЭГ ЖАВХЛАН АЖИЛ ХАЯАД СУУХАД ХОИХИРОЛГҮЙ Ш ДЭЭ ККК
2017-05-19
Зочин:
МИНИЙ ДҮҮ НУТАГТАА ИРЖ ЭНЭ УЛС ОНЫГ ЯАВАЛ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ ГАДНЫХАНД БАЯЛГАА ХУДАЛДААД ДЭЭРЭЭСНЬ ӨРӨНД ОРЖ МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ БАЙХ АРГЫГ ИХ ХУРЛЫНХАНД ИДЭЭД ХАНДАГГҮЙ АВИЛАГАЧИДАД ЛЕКЦ УНШИЖ ӨГМӨӨР ЮМ БАЙНАДОО
2017-05-19
Зочин:
ЖИРИЙН МОНГОЛ ОХИД ХӨВГҮҮД ГАДАГШАА ТЭМЦЭЭНД ЯВХААРАА ГАДНЫХАНЫГ ГАЙХАШРУУЛДАГ ЖИЖИГ МОНГОЛДОО БАЙГАА СОНГОГДСОН ДАРГА НАР ТЭНЭГТДЭГ ЯМАР ХААШАА ЮМ БЭ ОЙЛГОХОО БАЙЛАА
2017-05-19
Зочин:
Монголдоо өөдөө гардаггүй Гадаадад очоод од болоод байгаа МОНГОЛЧУУДЫГ одоо яалтай нь билээ. Солонгос ганцхан шалтгаанаар МОНГОЛ хүнийг ажилд авдаг гэж байсан тэр юу вэ гэхээр ямар ч ажлыг хийхээсээ өмнө яаж хийвэл илүү хялбар хурдан байх вэ гэж бодож чаддагт л бид дуртай гэж. Амжилт хүсье
2017-05-19
Монгол:
Монгол эмэгтэй, монгол цус, бид чамаараа бахархаж байна. Гадны хүнтэй битгий суугаарай, тэгвэл монгол чанар чинь алдагдана шүү миний дүү, гуйж байна.
2017-05-19
Зочин:
Улсын их хуралд гарахдаа ард түмнийхээ төлөө байна гэж гарчихаад гарсан хойноо өөрийгөө хаан гэж бодоод луйвар хийдэг хулгайч нараас болоод монгол өөдлөхгүй юм даа
2017-05-18
Даваа:
Миний компьютерийн дуу гардаггүй, тэгээд ч ямар швед хэл мэдэх биш. Дүрсийг нь харахад бүх юм ойлгомжтой байлаа. Ах нь хоёр нүднийхээ нулимсыг барьж чадсангүй. Яг л миний охин, миний дүү юм шинг баярлалаа. Дүүдээ томоос том баяр хүргээд, улам их амжилт хүсье.
2017-05-18
Nam bus irgen:
Tun uneniig heljee. Iim ih bayalagtai iim saihan gazar nutagtai iim saihan ard tumniig yaj iim yaduu amidruulj chadaj bainaa gej ih gaihdag gesen gadniihan.
2017-05-18
Зочин:
Yamar baharhaltai yum beeeeee minii mongoliin zaluus, Tomoos Tom Bayar hurge, ulam ih amjilt...daanch haramsaltai ni archaagui tur zasagtaim daa, iim saihan oyunlag chadvarlag 3-han saya ard tumnee saihan amidruulj chadahgui delhiigeer neg taraachihaad suuj bndaa ene archaagui tur zasag... uneheer buhimdah yumaa...sorry...
2017-05-18