17 жил хүлээсэн цом
2017-05-19

 

Францын Лиг I хүснэгтийг тэргүүлэгч АС Монако баг өчигдөр 31 дүгээр тойргийн нөхөн тоглолтоо хийжээ. Гол өрсөлдөгч ПСЖ клубээс 3 онооны зөрүүтэй байсан тэд энэ тоглолтод хожил авсан тохиолдолд Лиг I-ийн аварга цолны болзолоо хангах байсан юм. Улмаар Килиан Мбаппе (9’) , Валер Жермен (90+4’) нарын гоолыг ачаар Монако хүссэн хожлоо авч Францын лигийн аваргаар 8 дахь удаагаа тодорчээ.

 

Анх 1960-1961 оны улиралд Лиг I-ийн аварга болж байсан тэд хамгийн сүүлд 2000 онд энэ цомыг хүртсэн юм. 17 жилийн дараа дахин цомын эзэн болсон тус багаас энэ жил Колумб довтлогч Радамель Фалькао, Франц довтлогч Килиан Мбаппе нар онцгой сайн байсан бөгөөд хамтдаа 35 гоолыг оруулсан юм.

 

Мөн энэ долоо хоногт цомын эздэд зориулсан тусгай тоглолтыг рэппер “50 цент" хийх бөгөөд Монако бямба гарагт Рэнн клубын талбайд сүүлийн тоглолтоо хийж, цомоо гардан авах юм. 

 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин