Автомашингүй өдрийг амьд хөгжимтэй
2017-05-19

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” маргааш буюу энэ сарын сарын 20-нд болно. Уг өдрийг тохиолдуулан “Play time” наадмын зохион байгуулагчдын зүгээс “Авто машингүй, амьд хөгжимтэй өдөр” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

 

Өдөрлөгийн үеэр "Play time 2017" амьд хөгжмийн наадамд оролцох шинэ залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулахаас гадна “The Lemons” хамтлаг "Unplugged in UB" цомгийн гарын үсэгтэй худалдаа явагдах юм байна. Мөн “Playtime Festival 2017” наадамд оролцох бусад хамтлагийн цомгийг хямдралтай үнээр худалдах бөгөөд  наадмын "EARLY BIRD" буюу гурван өдрийн 50 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.

 

Өдөрлөг УИД-н зүүн урд байрлах Hi-Fi Records-н урд талбайд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчуудын Генин нь бүр шингэсэн арилшгүй энэ эрчээрээ бол Согтуу монгол хөгжих нь юу л бол доо Гайгүй ухамсартай ухаалаг цөөнх нь гадагшаа дүрвэнэ биз өөр яав л гэж дээ
2017-05-20
зочин:
өнөөдөр монголчууд бүр архи нь амаас сагаж байна энэ их ундрага хэнч тогтоож чадахгүй Хууль сахиулагчид нь дунд нь манарч байх жишээтэй
2017-05-20
зочин:
Энэ амьд хөгжим гээд байх юм. Ун нь хөгжим техник хэрэгсэлийн хүн удирдаж хөглөдөг биз дээ Муусайн малнуудаа үхэрүүдээ тэр чигээрээ үхэрээрээ байх юм даа.Мартснаас Авто машингүй өдөр гэлүү өнөөдөр Улаанбаатар хотод 600.000 мянган тээврийн хэрэгсэл дайрч алхад бэлэн байна.Дамаангүй Согтуу жолооч нэртэй мансуурагчидыг хатуу шийтгэх хэрэгтэй Архи болон Тээврийн хэрэгслүүдын татварыг нэмэгдсэн татвараар хязгаарлах хэрэгтэй .Тэгвэл энэ их галзуурал эрх биш хэмжээнд нь бариж мэдэх юм.
2017-05-20