Ханхүү Нарүхито хаан болно
2017-05-19

 

Японы эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр хаан ширээнээс буух хүсэлт гаргасан билээ. тэрбээр хаан ширээгээ угсаа залгамжлах ханхүү Нарүхитот шилжүүлэн өгөх хүсэлтэй юм.

 

 

Тэгвэл Японы Засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, дараагийн угсаа залгамжлагчдад эрх мэдлээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг баталсан талаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдлээ. Тус хуулийн төслийг өнөөдөртөө багтаан парламентад өргөн барих аж. Уг хуулийн төслийг ирэх сарын дундуур гэхэд батлах гэнэ. Энэхүү хуулийн төслийг парламентаас баталбал эзэн хаан Акихито 2018 онд албан ёсоор хаан ширээнээ суух юм.

 

1827 онд Японы эзэн хаан Кокакю өөрийн хүсэлтээрээ хаан ширээнээсээ татгалзсан түүхтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
medeegee zasaach malaaa. Akihito n haan shireenees buuj huu n suuh gej bga bizde. Akihito buuna, Akihito suuna geel bicheed bh yum teneg yumuu
2017-05-19