ҮБТД сургууль шилжин явах цомыг 16 дахь жилдээ хүртэв
2017-05-19

Гэрэл зургийг MPA.mn

 

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын оюутны спортын "Универсиад-2017" их наадмын хаалтын ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

 

Энэхүү наадамд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг хамт олон нийлбэр дүнгээр тэргүүлж, шилжин явах цом гардав. Тэд тус цомыг сүүлийн дөрвөн (тасралтгүй 16 жил) наадамд хүртэж байгаа юм.

 

Харин дэд байрт ШУТИС, гуравдугаар байрт МУБИС оров. Ийнхүү "Универсиад-2017" наадам хөшгөө хааж байна. Энэхүү наадам 2021 онд зохион байгуулагдана.

 

Гэрэл зургийг MPA.mn

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин