Ники Хэйдений биеийн байдал хүнд байна
2017-05-20

 

Мото ЖП-ын Дэлхийн аварга Ники Хэйден осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл шилдэг тамирчны биеийн байдал тун тааруухан байгаа гэж Италийн Чезена хотын Мауризио Буфалини эмнэлгээс мэдээлсэн байна.

 

Италийн хилийн ойролцоох Римини нэртэй газар дугуйгаар зорчиж явахдаа машинд мөргүүлсан тэрбээр нэлээд олон гэмтэл авсны дотор тархины ноцтой гэмтэл багтаж байгаа гэнэ. Түүнийг гэр бүлийн гишүүдийн хяналт дор эрчимт эмчилгээнд оруусан бөгөөд биеийн байдал дээрдээгүй хүнд нөхцөлд байсаар байгаа гэнэ. 2006 оны Дэлхийн аварга тамирчинд эмч нар “политравма” гэсэн оношийг тавьсан байна. Энэ нь маш олон тооны гэмтэл зэрэг авсан өвчтөнд тавьдаг эмнэлгийн нэршил аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин