ДАШТ-ий медалийг албан ёсоор танилцууллаа
2017-05-22

 

Хөнгөн Атлетикийн ДАШТ энэ жил Их Британийн нийслэл Лондон хотын Олимпийн цэнгэлдэхэд болно. 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн энэ оны 9-р сарын 4-13 хооронд болж Дэлхийн шилдэгүүд энэ хотод чуулна. Тэгвэл өнгөрсөн ням гаригт тус тэмцээний медалийг албан ёсоор танилцуулсан байна.

 

Медалийн хэлбэрийг гүйлтийн зам мэт хийсэн бөгөөд дотор нь Лондон хотын нүүр царай болсон Цамхагт гүүр, Алсын харагч, Биг Бэн, Шард цамхаг зэрэг байгууламжуудыг урласан байна.

 

Хөнгөн Атлетикийн ДАШТ зохиогдсон 30 гаруй жилийн хугацаанд дасгалжуулагчид ямар нэгэн медаль авч байгаагүй бөгөөд Лондон 2017-г зохион байгуулагчид анх удаа Дасгалжуулагч нарт зориулсан медалийг мөн хийсэн байна. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин