Себастьен Ожье Португалийн раллид түрүүллээ
2017-05-22

 

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 6 дахь гараа Португал улсад боллоо. 51 жилийн түүхтэй Португалийн ралли энэ жил 19 үе шаттайгаар, 349 км зайд болсон юм. Гурван өдөр үргэлжилсэн тус уралдаан эхний өдөр Эстонийн Отт Танак онцгой сайн байсан бол Дэлхийн 4 удаагийн аварга Франц нисгэгч Себастьен Ожье төгсгөлийг сайн хийжээ. Сүүлийн долоо шатны 3 нь хугацаагаар тэргүүлсэн тэрбээр 3 цаг 42 мин 55 секундын амжилтаар түрүүлжээ. Энэ жилээс Тоёота багийн гишүүн болсон С.Ожье ийнхүү 5 дах удаагаа Португалийн раллид түрүүлснээр түүхэн дээд амжилтыг давтлаа. Одоогоос 40 орчим жилийн өмнө Дэлхийн аварга болж байсан Финляндын домогт тамирчин Маркку Ален энэ уралдаанд мөн л 5 удаа түрүүлж байсан түүхтэй.

 

Харин энэ жилийн уралдааны дараагийн байруудад Хьюндэй багийн тамирчид орлоо. Дэд байрыг Бельгийн Тьерри Нэвилл эзэлсэн бол 3-р байранд Испанийн Дани Сордо оржээ.

 

ДАШТ-ий дараагийн гараа 6-р сарын 9-11 ны хооронд Итали улсад болно.    

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин