Туялзуур сэлэм бол оюуны спорт
2017-05-22

 

Сүүлийн жилүүдэд Монгол улсад заалны спортууд хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн зөв сонголт болоод байгаа билээ. Мөн зах зэлийн нийгэмд шилжиж бид барууны соёлтой нээлттэй танилцах боломжтой болсноор дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжтой болоод байгаа нь нүднээ илхэн зүйл. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ спортоор тууштай дагнан хичээллэхэд бага зэрэг эмээлттэй ханддаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг юм шиг санагддаг.

 

Нэгдүгээрт: Тамирчид бэлтгэл их хийдэг ч амжилтыг нь улсаас төдийлөн шагнаад байж чаддаггүй. Эрийн гурван наадам, чөлөөт бөх, жүдо бөх, боксын тамирчдыг эс тооцвол. Миний хувийн бодол... Заавал амжилт үзүүлсэн хойно нь шагнах ёстой юм уу? Тэгвэл шинэ тутам хөгжиж байгаа спортуудад яаж үсрэнгүй амжилт гаргах билээ? Эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлын дагуу секц дугуйланд хамруулахдаа яаж итгэх вэ? Ирээдүйгээ нэгмөсөн алчихвий гэсэн айдастай бид хэрхэн тэмцэх билээ?

 

Хоёрдугаарт: Тамирчдаас гадна холбоодыг хэрхэн дэмжиж, бүх нийтийг эрүүлжүүлэхийн тулд ямар ажил зохиогдож байгаа бол? Манай холбоодууд ер нь санхүүжилтээ хаанаас авдаг юм бол? Тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй холбоодуудад шал дэмий амьдралынхаа нэгээхэн хэсгийг зарахвий гэсэн айдас дуртай спортоороо хичээллэх гэсэн хүүхдүүдэд саад болж байна.

 

Энэ мэтчилэн цааш нь бодоод байвал шалтаг гарч ирээд л байх нь дамжиггүй. Гэхдээ энэн бүгдийг сөрж, спортоо хөгжүүлэхийн төлөө яваа нэгэн холбооны төлөөлтэй шинэ долоо хоногийн эхэнд ярилцлаа. Хэрвээ та хүүхдээ биеийн хөгжлийн хувьд бусдаас хоцроочихгүйхэн шиг, аа бас гэхдээ ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрүүлэлтийг нь шилжилтийн насны үед нь хяналтаасаа алдчихгүйхэн шиг хослуулах вэ? Тэгвэл та доорхи ярилцлагад анхаарлаа хандуулаарай. Биеийн хүчний шатар гэгддэг туялзуур сэлэмний спорттой танилцах аялалд таныг урьж байна. Энэ аялалын турш бидний хөтөчөөр Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Дөлгөөн ажиллах болно. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 

Холбоо байгуулагдсан он болон одоогийн бүтцийн талаар бидэнд танилцуулаач?

 

Д: МТСХ нь 2009 онд  байгуулагдсан. 2017.04.08-ны өдөр Холбооны ээлжит Чуулган болж ирэх 4 жил холбоог удирдах, шинэ баг бүрэлдэхүүнээ сонгосон. 2017-2021 оны хооронд МТСХ-ны ерөнхийлөгчөөр Г.Дашням, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Номундарь, дэд ерөнхийлөгчөөр С.Бат-ерөөл, Б.Гантулга, С.Дэмчиг,Н.Батцэнгэл, Удирдах зөвлөлийн гишүүдээр П.Баярмагнай, Ө.Үнэнбүрэн, Ж.Энхжаргалан, О.Лхагва, Э. Лхагва, О.Эрдэнэбат, Б. Бадрахжаргал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сонгогдон ажлаа эхлүүлээд байна.

 

Энэ спортоор Монголд хичээллэж байгаа хүүхдүүд хэр их байдаг вэ? 

 

Д: Нийт хичээллэгсдийн тоо 450 гаруй, лицензтэй тамирчдын тоо 220

 

Холбооны амжилт? 2016 оны Шилдэг Холбоо, мөн шилдэг менежменттэй холбоогоор шалгарч “Бөртэ Чоно”-ын эзэн болсон.

  • Хонконгийн нээлттэй тэмцээнээс Алт,мөнгө, хүрэл
  • Б. Гэрэлмаа Олиммпийн эрхийн оноо олгох эмэгтэй Гран При тэмцээнд шигшээ 8
  • Азийн аварга шалгаруулах тэмцээн шилдэг 16

 

Сүүлийн улсын аваргын талаар товчхон танилцуулбал? Хэдэн тамирчин орсон, онцлог, амжилтууд?

 

"Магнай Трейд 2017" туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 5, багийн 4 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 13, 14-нд Улаанбаатар хотын Футзалын ордонд болж өнгөрлөө.

 

Эрэгтэй ганцаарчилсан:

 

 

  • Алт: Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг)
  • Мөнгө: Э.Дөлгөөн (Альянс Тех компани), (УБ Фенсинг)
  • Хүрэл: Ц.Жигжидсүрэн (БльюМон групп), (Дуэль)
  • Э.Нямлхагва (УБ Фенсинг)

 

Эмэгтэй ганцаарчилсан:

 

  • Алт: Б.Амарзаяа (БльюМон групп), (Уурхайчин)
  • Мөнгө: Б.Цолмон (УБ Фенсинг)
  • Хүрэл: М.Нямжаргал (Уурхайчин)
  • О.Должансүрэн (Магнай Трейд ХХК), (Дуэль клуб)

 

Эрэгтэй баг:

 

  • Алт: УБ Фенсинг 1 (Э.Дөлгөөн, Э.Нямлхагва, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга)
  • Мөнгө: Хангарьд (Б.Батхүү, Б.Хаш-Эрдэнэ, Б.Амарболд, Б.Бат-Эрдэнэ)
  • Хүрэл: Дуэль 1 (Ц.Жигжидсүрэн, Б.Ээлт, Э.Төгсбаяр, Б.Буяндэлгэр)

 

Эмэгтэй баг:

 

  • Алт: Уурхайчин (Б.Амарзаяа, М.Нямжаргал, Ө.Хишигдэлгэр, Б.Анхзаяа)
  • Мөнгө: Дуэль (О.Должансүрэн, Х.Энэрэл, О.Золбоо, М.Жаргалмаа)
  • Хүрэл: УБ Фенсинг 1 (Б.Цолмон, А.Халиунаа, Э.Орхон, О.Анударь)

 

- Тэмцээнд 4 клубын 100 гаруй тамирчин өрсөлдлөө. 


- Тэмцээнийг нээж Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням үг хэллээ. 


- Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцлоо. 


- Тэмцээнийг "Магнай Трейд" ХХК, "G Mobile" ХХК, "BRB" ХХК, "ARB" ХХК, "Их Ундрах Талст" ХХК, "DHL" ХХК, "Вольф Петролиум" ХХК ивээн тэтгэлээ. 


- Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Багануур ХК-ийн "Уурхайчин" клубын тамирчин Б.Амарзаяа спортын мастерийн цолоо гардан авлаа. Түүнчлэн Б.Ээлт (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин), Э.Энхтулга (УБ Фенсинг) нар спортын дэд мастер боллоо.


- Тэмцээний үеэр "Дуэль" клубын тамирчин О.Должансүрэн "Магнай Трейд" ХХК-тай, "Уурхайчин" клубын Б.Амарзаяа, "Дуэль" клубын Ц.Жигжидсүрэн нар "БльюМон" групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа. 
- Тэмцээний нээлтийн ёслолын үеэр МТСХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулсан юм. 


- Тэмцээний үеэр Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Тамирчдын зөвлөлийн даргын сонгууль явагдаж өнгөрлөө. "Хангарьд" клубын Б.Батхүү, "УБ Фенсинг" клубын О.Анударь нар өрсөлдлөө. Энэхүү санал хураалтанд УАШТ-ий мандаттай тамирчид оролцсон юм. Эцсийн дүнгээр Б.Батхүү ялж Зөвлөлийн дарга боллоо. МТСХ-ны дүрмээр уг зөвлөлийн дарга нь Удирдах зөвлөлд нийт тамирчдын төлөөлөл болон суух юм. 


- Тэмцээний медальтнуудын дундаж нас 21,1 байлаа. Онцлоход эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медаль хүртсэн 4 тамирчны 3 нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид юм. 


- Багийн дүнгээр УБ Фенсинг клуб тэргүүллээ. 2014 оноос шилдэг клубт цом гардуулдаг болсон бөгөөд тус онд "УБ Фенсинг", 2015, 2016 онд "Хангарьд" клуб уг цомыг хүртэж байлаа. 


- Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчдыг 2017-оор төгссөн G-Mobile компанийн дугаар, үнэ бүхий зүйлс, энэ зун Хонконгод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагналаа. 


- Тэмцээнийг хааж Монголын туялзуур сэлэмний холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч З.Номундарь үг хэлэв.

 

Гэрээ байгуулсан эмэгтэй тамирчны талаар: Анхных уу? Гэрээ байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

 

О.Должансүрэн "Магнай Трейд" ХХК-ий тамирчин боллоо

 

"Магнай Трейд" ХХК "Дуэль" клубын тамирчин О.Должансүрэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд "Магнай трейд" компани нь тус тамирчинтай амжилт гаргаж, эх орныхоо нэрийн олон улсын тавцанд өндөрт гаргахын төлөө бүхий л түвшинд хамтарч ажиллах юм. "Дуэль" клубын тамирчин О.Должансүрэн нь залуучуудын УАШТ-ий мөнгөн медаль, Улаанбаатар хотын АШТ-ий хүрэл медаль, өнгөрсөн долоо хоногт болсон насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медаль хүртсэн, 17 настай тамирчин юм.

 

Мөн тэмцээний үеэр Blue Mon Group Ц.Жигжидсүрэн болон Б.Амарзаяа нартай жилийн гэрээ хийхээр болов.

 

Одоо календарын дагуу ямар ажил хийгдэж байна?

 

6.15-20 ны хооронд Хонконгд  Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй, одоо тамирчдын сонгон шалгаруулалт болон бэлтгэл эхэлчихсэн явагдаж байна.

 

7.19-26 ны хооронд Герман улс Лайпциг хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй.

 

Спортын мастер Б.Гэрэлмаа , Ц.Жигжидсүрэн нар одоогийн байдлаар сонгогдон бэлтгэлээ базааж байна.

 

8.19-30-ны хооронд Филиппин улсад Оюутны Универсиад наадамтай.

 

Мөн Азийн болон Олон Улсын Туялзуур сэлэмний хурал зөвлөгөөн гээд олон ажлууд бий.

 

 

Холбооны ойрын ирээдүйн зорилт?

 

Токио 2020

 

Хүүхэд залуус хичээллснээр ямар ач холбогдолтой вэ?

 

Сүүлийн үед ТС-ний спортоор хичээллэх хүүхэд багачуудын тоо эрс нэмэгдэж байна. Хэрвээ хүүхдээ ямар нэгэн спортоор хичээллүүлэе гэж бодож байвал ТУЯЛЗУУР СЭЛЭМ бол маш сайн сонголт шүү гэж хэлье. Доорхи 5 шалтгааныг дурдахад л хангалттай.

 

1. Туялзуур сэлэм бол оюуны спорт


Туялзуур сэлэм бол хамгийн мундаг оюуны дасгал гэж хэлэхэд буруудахгүй. Бэлтгэлжилтэндээ анхаарсан анхаарал хичээлдээ анхаарах явдалд эергээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл туялзуур сэлэмний бэлтгэл нь давхар хичээлдээ сайн байхад үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс туялзуур сэлмийг биеийн хүчний шатар гэж нэрлэдэг нь санамсаргүй тохиолдол биш ээ. Сэлэмний спорт нь шатар шиг тогтмол, үндсэн техникүүдийг ашиглан, өрсөлдөгчийн гаргасан үйлдлийн эсрэг хариу үйлдлийг тооцоолон тулалддаг спорт юм.

 

2. Хүндлэл, найрсаг харилцаа


Энэ бол туялзуур сэлэмний хамгийн гоё зүйл нь. Туялзуур сэлэм нь хүмүүсийг хооронд нь холбодог том зүйл. Бусад спортыг бодвол туялзуур сэлэм нь нас, хүйс, ур чадвараар нь зааглахгүйгээр холбох боломжтой. “Шинэков”-ууд ихэвчлэн туршлагатай, ахмад сэлэмчдээс суралцаж, тэднийг үзэж, харилцан нөхөрлөж чаддаг. Мөн тэмцээний үеэр ч сайхан нөхөрлөлүүд бий болдог юм.

 

3. Биеийн хүчний дасгал


Энэ бол биеийн хүчний спорт. “Фитнесс”. Хөлбөмбөг, гар бөмбөг шиг л таныг хөдөлгөж чадах тийм спорт. Харин бусад спортоос ялгаатай нь биеийн бүх хэсгээ хянаж тэмцэлддэг. Хэрэв та сэлэм бариад өрсөлдөгчтэйгээ тулалдаж л байгаа бол биеийн бүх хэсгийг хяналтандаа байлгаж байх ёстой. Хөдөлгөөн бүрээ хянаж, нямбай гүйцэтгэх шаардлагатай. Энэ нь биеийн олон хэсгийг хөгжүүлдэг ба мөн овсгоог нэмэгдүүлдэг. Тулалдаж байгаа тамирчдын хооронд биеэрээ хүрэлцдэггүй тул жингийн ялгаа байхгүй, гэмтэл хамгийн багатай спортуудын нэгэнд зүй ёсоор ордог. Тулааны спорт боловч гэмтэлд хамгийн бага нэрвэгддэг...

 

4. Өөртөө итгэх итгэл

 

Сэлмээ бариад өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад зогсоход өөртөө итгэх нэмэгддэг. Хүүхдүүд сэлмээр удаан хичээллэх тусам өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь төдий чинээгээр дээшилдэг. Ялангуяа туялзуур сэлэмчин гэдэг алдрыг хүртэнэ гэдэг нь өөрсдөөрөө бахархах нэгэн зүйл болдог. Саяхан Монголын туялзуур сэлэмний холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Японы Имабэцү хот анх хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү спортыг эхлүүлж байсан гэдэг.

 

5. Тансаг


Туялзуур сэлэм бол ТАНСАГ спорт. Тансаг гэдэг үгийг л ашигламаар... Кинонуудад гардаг сэлэмний тулаануудыг бод. Тулаан бүр янзтай байдаг. Одоо танай хүүхэд хамгийн аюулгүй замаар, дээр дурдсан өгөөжүүдийг хүртээд тулалдах нь. Бүх спорт л гоё. Гартаа бөмбөг барьж болно, өрсөлдөгчтэйгээ барилдаж болно. Гэхдээ гартаа сэлэм бариад зогсох бол ТАНСАГ. Хүүхдүүд чинь найзууддаа гайхуулж ярих болно. Найзууд нь дагана, сэлэм нөхөрлөлийг бий болгоно. Дашрамд дурьдахад хүүхэд дунд сургуулиа төгсөөд гадаад орны аль нэг сургуульд орох өргөдлөө бичихэд туялзуур сэлмээр хичээллэж байсан түүх нь том давуу тал болдог юм.

 

Санхүүжилт хаанаас авдаг юм бол оо?

 

Д: МТСХ-ны Удирдах зөвлөл

 

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Д: Баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Sport Fan:
mun2
2017-05-22
зочин:
мөөн. Харцагын Дөлгөөн
2017-05-22
Sport Mission:
Энэ залуу сагс тоглодог залуу мөн биздээ, Залуучууд ийм л хөдөлмөрч байж чадвал болж байгаамдаа. Дэмждэг шүү.
2017-05-22
зочин:
мөөн. Харцагын Дөлгөөн