Нүцгэн жагссан эмэгтэйчүүд мэдээлэл хийнэ
2017-05-23

 

Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд

 

09.00-16.00 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болно. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцоно. Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл, Академич Ж.Амарсанаа тэргүүтэй Монголын нэр бүхий 150 орчим хуульч эрдэмтэд оролцож, салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцохоор болоод байна. Холбоо барих утас: 99088069, 88115446, 88013108

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 Автомашин, мотоциклийн холын зайн УАШТ-ний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

 

11.30 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцэл илэрхийлж байсан эмэгтэйчүүд ирэх сарын 1-нд хэрхэн тэмцэл хийх талаараа мэдээлэл хийнэ.

 

12.00 Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амлалт буюу оффшорын асуудлаар АТОЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд

 

12.00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг"  хэвлэлийн хурал болно. "Мэдээллийн цаг"-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцоно. Холбогдох утас: 9902-8994

Shuud.mn
Сонин хачин