Танел Кангерт Жиро д ’Итали уралдааныг орхилоо
2017-05-23

 

Энэ оны эхний гранд тур уралдаан Жиро д Итали үргэлжилсээр байна. Өчигдөр тус уралдааны 15 дах гараа Бергамо хот хүртэл 199 км зайд болов. Харамсалтай нь сүүлийн барианы шугамнаас 10 орчим км-ын өмнө бөөн хэсэгт осол гарсан бөгөөд хэд хэдэн дугуйчин гэмтэл авсан байна. Эдгээрийн дундаас хамгийн хүнд гэмтлийг Эстонийн туршлагатай тамирчин Танел Кангерт авсан бөгөөд түүний баруун гарын тохой, зүүн гарын бугалга  тус тус хугарчээ.

 

Түүнийг осолд орсон даруйд Бергамо хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмчийн мэдээлж байгаагаар Эстони эрийн улирал дууссан нь тодорхой болжээ. Дээрх гэмтлийг эдгээхэд хамгийн багадаа хагас жилийн хугацаа шаардагдах гэнэ.

 

Астана багийн гишүүн тэрбээр энэ жил тун өндөр формтой байсан бөгөөд  2017 Жиро д’Итали уралдааны долдугаар байранд бичигдэж байсан юм. Харин энэ гэмтлээс шалтгаалан өрсөлдөөнөөс гарсан аж.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин