Хятадууд Монголд визгүй нэвтрээгүй
2017-05-23

 

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр БНХАУ-ын иргэд манай улсад олноор визгүй нэвтэрч байгаа тухай мэдээлэл, фото зураг цацагдаад байсан.

 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ-ын иргэдийг Монголд визгүй нэвтрүүлээгүй. Визүгй нэвтрүүлэх ч боломжгүй. Харин тус улсын бүлэг жуулчдад бүлэг виз олгох асуудал яригдаж байгаа” хэмээв.

 

Бүлэг жуулчдад зориулсан олон улсын санамж бичигт Монгол Улс 2005 онд нэгджээ.Энэ санамж бичгийн хүрээнд дэлхийн 40 гаруй улс бүлэг жуулчдад, визний хөнгөлөлт үзүүлж, дотооддоо аялуулдаг. 2016 онд Монгол Улсад 404 мянган гадаадын иргэн жуулчилжээ. Эдгээр жуулчны 131 мянга нь БНХАУ-аас, 84 мянга нь ОХУ-аас, 57 мянган нь БНСУ-аас, 19 мянга нь Япон улсаас, 15 мянга нь АНУ-аас үлдсэн  нь Казакстан, Герман, Франц, Англи, Австрали, Канад болон бусад орны жуулчид байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Би нэг зүйлийг ойлгохгүй юм.бид өөрсдөө хужаа руу визгүй явдаг мөртлөө эргээд хужаа нар визгүй орж ирэхэд юунд дургүйцэнэ.хууль чангатай хатуу мөрддөг бол тэд нар визтэй визгүй хэнд хамаатай.бид өөрсдөө бол хамаагүй бусад хүмүүст хамаатайгаар асуудалд хандаж болохгүй биз дээ.хятад одоо визтэй зорчино гээд хилээ чангалчихвал хичнээн айлын амьдрал хэцүүдэх бэ?хятадтай тэрсэлдэж биш харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй.өнөөдөр хятад хүчтэй бид сул дорой.ямар ч чингис хаан яриад бид хятадыг давж гарахгүй.тэр үе түүх болж үлдснийг ойлгох хэрэгтэй
2017-05-24
Зочин:
hooj garga novsnuudiig
2017-05-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-23