Э.Даваахүү дэлхийн цомд 43 дугаар байрт оров
2017-05-24


Германы Мюнхен хотод буудлагын спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний хийн 10 метрийн гар бууны дасгалд 112 тамирчин өрсөлдсөнөөс Украины буудагч Павло Коростулов түрүүлсэн бол Японы буудагч, дэлхийн аварга Мацуда Томоёоуки, БНСУ-ын буудагч, олимпийн аварга Жин Жон О нар мөнгө, хүрэл медаль хүртэв. Тус тэмцээнд өрсөлдсөн манай шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү 574 оноогоор 43 дугаар байрт орсон байна.

 

Уг Дэлхийн цом олон олон рекорд амжилтуудаар дүүрэн болж өндөрлөсөн юм. Энэ сарын 18-нд эхэлсэн уг тэмцээнд 80 орны 753 тамирчин овоо хараагаа шалгасан. БНСУ нийт медалын тоо болон чанараар тэргүүлж Францын баг тамирчид удаалсан  бол манай хойд хөршийн тамирчид гутгаар байранд оржээ.

 

Энэ тэмцээний үеэр хоёр ч дэлхийн рекорд амжилт шинэчлэгдэн тогтоогдсон юм. Тодруулбал 4 удаагийн олимпийн аварга Жин Жон Го эрэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн дасгалд шигшээ буудлагад 230.5 оноо авсан бол, ОХУ-ын тамирчин Сергей Камински 10м-ийн хийн гар бууны дасгалд 250.9 оноогоор дэлхийн рекордыг тус тус шинэчилсэн юм. Ингээд медалын хүснэгтийг толилуулая.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин