Путин энэ сарын 29-нд Францад айлчилна
2017-05-24

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 29-нд Франц улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Францын Ерөнхийлөгчөөр \ Сангийн сайд асан Эммануэл Макрон сонгогдсон юм.

 

 

Тэрбээр ажлаа хүлээн аваад, эх орондоо хүлээн авах эхний эрхмээр Путин тодорлоо. Ерөнхийлөгч Макрон Франц улсад айлчлахыг Кремлийн тэргүүнээс хүсч, урилга явуулсан байна. Ерөнхийлөгч Путины айлчлал энэ сарын 29, 30 өдрүүдэд үргэлжилнэ.

 

Удирдагчид Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Нормандын дөрвөл” холбооны байгуулсан “Минкс  2” гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцох юм.  Уг гэрээ хүчингүй болсон талаар Украины Засгийн газар мэдэгдсэн бөгөөд салан тусгаарлагчид энгийн иргэдийг эзлэн түрэмгийлж буй тухай мэдээлсэн. Харин салан тусгаарлагчид Украины армийнхан “Минкс 2” гэрээг зөрчиж, эхэлж гал нээсэн гэх эсрэг байр суурьтай байгаа юм. Энэхүү асуудлаар Германы Канцлер Ангила Меркел энэ оны эхээр яаралтай “Нормандын дөрвөл” холбоог хуралдахыг уриалсан юм.

 

“Нормандын дөрвөл” холбооны гишүүн Франц улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан уг уулзалт хэсэг хугацаанд хойшилсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин