Гашуунсухайтын замд өдөрт 3-5 осол гарч байна
2017-05-26

 

Өмнөговь аймгийн нутаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд 6500 орчим хүнд даацын машин нүүрс тээвэрлэдэг гэх албан мэдээ бий.

 

Тус чиглэлийн зам хэт нарийнаас гадна хүнд даацын машин үргэлж зорчдог тул эвдрэл гэмтэл их үүссэнээс шалтгаалан өдөрт 3-5 зам тээврийн осол гарч 1-2 хүний амь нас хохирдог тухай албан бус эх сурвалж мэдээллээ.

 

Өчигдөр /2017.05.25/ тус чиглэлийн замд осол гарч, хүнд даацын хоёр машин осолдсон байна.

 

 

Замын арчлалт муу, нарийн замтай тул осол их гардаг гэдэг ч нийт ослын 80 хувь нь жолооч нарын хариуцлагатэй холбоотой. Жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчдог, согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлгөөнд оролцдог тухай албаны хүн мэдээлжээ. 

 

Энэ онд Гашуун сухайтын замыг 11 тэрбум төгрөгөөр засахаар зам засварын гурван компани нөхөөс хийж эхэлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Lxagvasuren:
Zasmal n xagrxagvi bol osol garxgvi baix
2019-03-24
Зочин:
төмөр зам тавьчихсан бол ийм юм болохгүй байсан даа. энержиг зогсоосны гай
2017-05-26