Исламын улс Жакарта хотноо халджээ
2017-05-26

Индонезийн нийслэл Жакарта хотноо өчигдөр орон нутгийн цагаар 9.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.abc.net.au” сайт мэдээлсэн. Уг халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн бөгөөд халдлагаар гурван цагдаа амиа алдсан  юм.

 

 

Тэгвэл Жакарта хотноо болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн тухайгаа өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Тус бүлэглэлээс зааварчилгаа авдаг салан тусгаарлагчид өнөөг хүртэл Индонезийн алслагдсан бүс нутгуудад хяналтаа тогтоохыг санаархдаг билээ.

 

Саяхан исламын дайчид 200 мянган оршин суугчтай Минданао  мужийг  хяналтадаа авсан юм. уг мужийг чөлөөлөхөөр армийнхан тэмцсээр байна. Энэхүү үйл явдлын улмаас Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-д төрийн айлчлалаа дуусгаж чадалгүй нутаг буцжээ.

 

Жакарта хотноо өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сард террористууд халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрсэн билээ. Халдлагын хариуцлагыг тус бүлэглэл хүлээсэн юм.

 

Исламын улс уг халдлагаас хэдхэн өдрийн өмнө Их Британийн Манчестер хотноо халдлага үйлдэж, 22 хүнийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин