Таканойва башёг орхилоо
2017-05-26

Мэргэжлийн сумогийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр боллоо. Өчигдрийн барилдаанд ёкозуна Хакухо М. Даваажаргал Точиозаныг хатакикоми мэхээр давснаар 12-0 гэсэн амжилттай бол башёг итгэл төгс тэргүүлж үлдлээ. Харин түүнээс нэг даваагаар хоцорч яваа ёкозуна Харумафүжи Д. Бямбадорж Таканойва А. Баасандоржтой учраа таарсан боловч маэгаширагийн таваас босон барилдаж байгаа А. Баасандорж гэмтлийн улмаас башёг орхисон тул сул даваа авлаа.

 

Ингэснээр Харумафүжи аварга 11-1 гэсэн амжилттай болж байна. Харин хоёр аваргыг шил даган нэхэж буй озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Шодайтай барилдаж, окуридаши мэхээр даваагаа ахиулсан юм. Г.Ган-Эрдэнэ үүгээрээ аравдах даваагаа авжээ. Башёг тэргүүлэгч гурван бөхийн барилдааныг та бүхэнд танилцууллаа. Одоо харин дээд зиндаа болон жүрё зиндаанд барилдаж байгаа Монгол бөхчүүдийн амжилтыг товч танилцуулъя.

 

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-1
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4 /башёг орхисон/
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 9-3
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 4-8
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-7/гэмтлийн улмаас башёг орхихоор болсон/
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 6-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 5-7 

 

Жүрё зиндаа

 

Жүрёгийн 2 Кёкшүхо Т. Эрдэнэбаатар 8-4

Жүрёгийн 5  Азүмарю С. Тодбилэг 6-6 гэсэн амжилттайгаар башёг үргэлжлүүлж байна. Т.Эрдэнэбаатар жүрё зиндааг тэргүүлж буй хоёр бөхийн нэг юм. Өнөөдөр 13 дахь өдрийн барилдаанууд үргэлжлэн явагдана.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин