Трампын хүргэнийг “FBI” шалгаж эхэлжээ
2017-05-28

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жаред Кюшнер “FBI” буюу Холбооны мөрдөх  товчоо шалгаж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улсын чухал мэдээллийг ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдэд өгсөн хэмээн буруутгаж буй юм. Хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг Холбооны мөрдөх товчоо баталж “Бид албан ёсоор Жаред Кюшнерийг мөрдөж эхэлсэн” гэж мэдэгджээ.

 

Харин  Кюшнерын өмгөөлөгч “Энэ бол АНУ-ын түүхэнд байгаагүй нэг хүнийг зориуд агнах ажиллагаа” гэсэн байна.

 

Мөн Ерөнхийлөгч Трамп Холбооны мөрдөх товчооны удирдлагуудад дургүйцлээ илэрхийлжээ.  

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин