Иргэдэд мэдрэгдэх эдийн засгийн эргэлт
2017-05-29

 

УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ирэх онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах,  ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах зэрэг  18 зорилт 99 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар Засгийн газраас өргөн  мэдүүлсэн төсөлд тусгажээ.  Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.  Эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэн, инфляцийг 8,0 хувийн түвшинд барьж, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгахаар Засгийн газар зорьжээ.  

 

Гишүүдийн хувьд цаасан дээр мөрөөдлийн жагсаалт төлөвлөх биш, бодитой хэрэгжүүлэх ажлаа тусгах, ОУВС-гийн хөтөлбөртэй хэр уялдуулж, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн цэцэрлэг болон ипотекийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тодорхой зорилт дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.  

 

“Эдийн засгийг 2018 онд болон дунд хугацаанд хөгжүүлэх модель загвар харагдахгүй байна. Улс орны хөгжлийг томоор нь харж, макро эдийн засгийн хүрээнд дорвитой засвар, зохицуулалтыг зоригтой хийх хэрэгтэй” гэж гишүүн Б.Жавхлан шүүмжилсэн бол гишүүн Ж.Ганбаатар “үндсэн чиглэлийн төсөлд аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэрийн талаар тодорхой зорилт, арга хэмжээ тусгагдаагүй байгаа”-г анхааруулж байсан.

 

Шинэ Засгийн газар байгуулагдах үед улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 12.4 хувьтай байжээ. Үүнийг ирэх онд 8 хувиас доош буулгахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх, валютын ханш тогтворжих, эдийн засгийн өсөлт гарах нааштай хандлага ажиглагдаж байгаа учраас зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.  “Энэ оны эцэс гэхэд эдийн засгийн сэргэлтийн үр дүн гарна. Харин 2018 он бол эргэлт хийх ёстой маш чухал жил” гэж Сангийн сайд хэлж байсан.

 

Манай улс стратегийн ордуудаа эргэлтэд оруулснаар эдийн засаг сэргэнэ гэдэг үг монгол хүн бүрийн тархинд “save”-дсэн.  Гэсэн хэдий ч Оюутолгой ордоос Монголын тал 34 хувийн ашгаа хүртэх хугацаа улам хойшлогдсоор байгаа.  Тавантолгой зэрэг томоохон ордод  эзэмшиж байгаа хувьцааны ногдол ашигаа Монгол Улсын иргэд хэзээ хүртэх нь мөн л тодорхойгүй.  Цаашлаад ирэх онд ч энэ нь тодорхой байх магадлал өндөр байна. Албаны хүмүүс судалгаа хийгдэж байгаа гэхээс цааш хэтэрдэггүй.  Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгой, зэс хайлуулах үйлдвэр, газрын Ямартай ч ирэх онд Оюутолгойн ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар ярьж байгаа аж.  Тавантолгойн төслийн тухайд ажлын хэсэг гарч, төмөр зам, эрчим хүч, усны асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөн яриа хэлэлцээ хийгдэж, асуудал шийдэгдэх тал руугаа явж байгаа. Яриа хэлэлцээ эцэслэгдэж, асуудлыг тохиролцсоны дараа асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээ салбарын сайд онцолж байна лээ.

 

Монголбанкны тухайд ирэх өдрүүдэд валютын нөөцийн хомсдолд ороод байхааргүй болсон. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой 38,6 сая ам.доллар ОУВС-гийн дансанд орж ирсэн. Харин ирэх сараас мөнгөний бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Ингэхдээ гэрээний дагуу  бодлогын томоохон шийдвэрээ ОУВС-тай тохиролцоно.  Хэрвээ бодлогын хүү буурвал ирэх жилүүдэд арилжааны банкны зээлийн хүү ч үе шаттай буух магадлалтай гэж хууль боловсруулагчид тооцжээ.

 

Ямартай  эдийн засагт ассан ногоон гэрэл иргэдийн итгэлийн бөхөж буй цогийг өдөөсөн. Тиймээс ирэх жилүүдэд эрх баригчид хэрхэн ажиллахаас иргэд улсын хөгжил ч шийдэгдэнэ. Ер нь эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт иргэдийн амьжиргаанд мэдрэгдсэнээр баталгааждаг. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Банк банк бусын хүү бараг адилхан болчоод байхад :
Банк банк бусын хүү бараг адилхан болчоод байхад банкууд лобидож ББСБ-уудын ам барих босго өндөрсгөхөөс өөр ажил хийхгүй байна.Зах зээлийн мэдрэмж алга энэ банкнуудад шулуухан хэлхэд шуналаас өөр юм алга .Зах зээлд өндөр ашигтай бизнес хумигдаж өндөр хүүтэй зээл авах чадвартай ХҮН ТЭР БОЛГОН АЛГА .өНДӨР ШАЛГУУРТАЙ БОЛ БҮҮР Ч ҮГҮЙ БАЙХ
2017-05-29