ААШТ: Нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэв
2017-05-29

Хонконг хотгоо жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. ААШТ-ний гурав дахь өдөр /2017.05.28/ багийн барилдаанаар үргэлжлэв.

 

 

Манай улсын эмэгтэй баг БНСУ-ын багийг 3:2 ялж, шигшээ дөрөвт Тайваны багийг илт давуу буулган авснаар тав дахь удаагаа Япон улсын багтай аваргын алтан медалийн төлөө барилдахаар болсон. Эмэгтэй баг тамирчид Японы багтай барилдаж 4:1 харьцаагаар ялагдал хүлээж ээлжит Азийн аваргын Мөнгөн медалиа хүртлээ. Манай улсын эмэгтэй баг тамирчид өмнөх жилүүдэд дөрвөн удаа мөнгөн медаль хүртэж байсан билээ.

 

 

Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанд Монгол жүдочид нэг алт, хоёр хүрэл, гурван мөнгөн медальтайгаар өндөрлүүлсэн. Харин хоёр дахь өдрийн барилдаанаар эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдийн -100кг-д Б.Жанчивдорж, +100кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

 

Ингэснээр жүдо бөхийн  2017 оны ААШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж, гуравдугаар байранд бичигдэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин