Филиппинд болсон тулааны үеэр 19 хүн амиа алджээ
2017-05-29

Филиппинд хяналтаа тогтоохыг санаархдаг Исламын улс бүлэглэл өнгөрсөн долоо хоногт нутгийн хойд хэсэгт байрлах Миндаона арал дахь Марава хотыг эзлэн авсан билээ. Террористууд тус хотноо байрлах дэлгүүр, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэж, цагдаагийн байруудыг хяналтадаа авчээ. Мөн шоронгуудаас олон тооны хоригдлуудыг сулласан талаар албаныхан мэдээлэв.

 

 

Армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэж байгаа боловч террористуудын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна.  Марава хотноо  200 мянга гаруй хүн амьдардаг юм.

 

Тэгвэл өчигдөр болсон тулааны үеэр энгийн 19 иргэн амиа алдсан талаар тус улсын Зэвсэгт хүчний командлагч мэдэгдлээ. Хяналтаас гарч буй бүс нутаг руу илгээх цэргийн тоогоо нэмэгдүүлэх тушаалыг Ерөнхийлөгч Родриго Дутерте гаргасан байна.

 

Мөн армийнхан хотоос холгүй нэгэн жалганаас амиа алдсан найман хүний цогцсыг олжээ. Амиа алдагсдын толгой тус газар руу нь буудсан болохыг тогтоосон аж. Гэрчүүдийн өгүүлж буйгаар “террористууд дээрх иргэдээс коран судрын хэсгээс асуусан бөгөөд тэд хариулж чадаагүй учир буудан хөнөөсөн” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин