Афганистанд амиа золиослогч халдлага үйлджээ
2017-05-29

Афганистаны Кост хотноо энэ амралтын өдөр террорист халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын дунд хоёр бага насны хүүхэд байгаа гэв.  Амиа золиослогч этгээд Кост хотын Цагдаагийн байрны төвийн өмнө амиа егүүтгэсэн аж.

 

Эрх баригчид уг халдлагын ард “Талибан” бүлэглэл эсвэл “Исламын улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ. Одоогоор хоёр бүлэглэл Кост хотын халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

 

Талибанчууд өнгөрсөн тав дахь өдөр Канадар хотноо халдлага үйлдэж, 15 цагдаагийн аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин