Ширээний теннисний ДАШТ өнөөдөр эхэлнэ
2017-05-29

 

Олон улсын ширээний теннисийн холбооны ганцаарчилсан ДАШТ өнөөдөр орой Монголын цагаар 18:00 цагаас Германы Дюссельдорф хотноо эхэлнэ. Германы ширээний теннисийн холбоо болон Лиэбхэр брэнд хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд 106 орны 630 тамирчин 8 өдрийн турш  мэдрэмж, хурдаа сорино. Эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн нийт таван төрлөөр зохиогдох уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй төрөлд спортын мастер Б.Билэгт Австри Суданы тамирчидтай, Дэд Мастер Ч. Эрдэнбаяр Хорват Литвиийн тамирчидтай, Дэд мастер Ж. Мөнхзориг Словен Ираний тамирчидтай тус тус нэг бүсд орсон бол эмэгтэй тамирчдаа төлөөлж явсан спортын мастер Б. Должинзуу Швед Камероны теннисчидтэй, дэд мастер М.Ундрам Колумб Косовагийн тамирчидтай учраа таарчээ. Багийн ахлах дасгалжуулагчаар С. Галбадрах ажиллаж байгаа бөгөөд манай шигшээ багийн гол зорилго бүсээсээ гарах зорилготой байгаа юм. Эрэгтэй хосын төрөлд Бангладешийн багтай тоглох бол эмэгтэй хос эхний тойрог гоц мөргөжээ.Харин холимог хосын төрөлд Бангладешийн багтай тоглохоор болоод байна. Бангладешийн багийн хувьд манайх хожих бүрэн боломжтой баг хэмээн албаны хүмүүс мэдэгдлээ.

 

Мөн тус тэмцээнд Хятадын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм. Тэдний гол өрсөлдөгчдөөр талбайн эзэн Германы шигшээ баг болон Японы шигшээ багууд нэрлэгдэж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон ААШТ-д Японы тамирчин, 17 настай Миу Хирано Хятадын номер нэг, номер хоёр ракетууд болох Жу Юлинг, Дин Нинг нарыг 1/8, 1/4 шигшээ тоглолтуудад ялж, аваргын төлөө дэлхийн чансааны тав БНХАУ-ын тамирчин Чэн Мэнгийг төвөггүй буулган авсныг теннисний спорт сонирхогчид санаж байгаа. Энэ нь Хятадын шигшээ багийн хорин жилийн ноёрхлыг үгүй хийсэн ялалт байсан талаар эх сурвалжууд тухайн үед мэдээллэж байсан юм.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин