”Приус”-ын татварыг буцаан олгоно
2017-05-30

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.


Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд энэхүү заалтыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.



Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлж байна.



Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүссэн юм байна.


Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.


Мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувийн онцгой албан татвар ногдуулж, уг хуулийн дагуу татвар төлөгчид албан татвар төлсөн байна. Иймд энэхүү хуулийн төслөөр дээр дурдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард түмнээр ингэж тоглохоо болиоч ээ иргэдийг доромжилж байга юм уу
2017-05-31
Zochin:
Ingej ard tumneer toglohoo boli
2017-05-31
Zohin:
Olon zaluusiig ediin zasgiin hund baidlaas gargaj ogson man daa bayrlalaa
2017-05-30
Чойжоо УВС:
5 сарын 1 гэсэн ээ хойшлуулаачээ 2018 оны 1 сарын 1 болгоочээ АМИД аа
2017-05-30
иргэн:
Ман ард түмнээр сонгууль үеээр жүжигээ таьж санал авах аргаа эхнээсээ хэрэгжүүлж эхлэлээ та нарт хууртагдахгүй байхаа
2017-05-30
japanaas:
Japanii mashin zardag companuudaas abilga abchee huurhii
2017-05-30
Зочин:
demjihgui
2017-05-30
Зочин:
demjihgui
2017-05-30
Зочин:
medeej man songuuliin daraa buh yumaa nemne, odoo 1 jil bolloo ard tumend eeltei yum alga, amlalt bugd esreg
2017-05-30
Зочин:
ман сонгохгүй
2017-05-30
zochin:
yamar toglomtoi yum be
2017-05-30
zochin:
yamar toglomtoi yum be
2017-05-30
Зочин:
Мурих гэж байна ,шүү наадуул чинь
2017-05-30
ОРОН ГАРАН:
ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ ХУУЧНААР НЬ БОЛГОЖ ӨГӨӨЧ ЭЭ
2017-05-30
Зочин:
Татварыг алагчилах юум бол МАН-д саналаа битгий өгөөрэй
2017-05-30
Зочин:
Зөвхөн хэл ам хийсэн приус дээр харж үзээд байх даа яадгийн бэ.Нэг мөсөн татвар хэрэгжих хугацаагаа хугацааг нь хойшлуулаад өгөөч ээ Чойжоо сайд аа
2017-05-30
irgen:
Ard tumneer togloj xanaxgui ymaa.xudaldaj absan bid yax be
2017-05-30
zochin:
hudla yrival hulgaich boldii
2017-05-30
Hehe..,khuuchin arga doo ene bol:
Songuulid beldsen khuuchin arga doo odoo iim yumand ard tvmen itgehee baisan....,Enkhbold makhan boodog odoo chi tsadah heregtei khooyo icheh bulchirhai baidag bol odoo tetgevertee gar...,Mori malaa uralduul
2017-05-30
иргэн:
Гаргасан шийдвэрээ ингэж хурдан өөрчилдөг төр гэж байх хэрэггүй. Шийдвэрээ гаргахдаа сайн судлах хэрэгтэй.Уг нь энэ шийдвэрийг 3 сарын өмнө зарласан шүү дээ. Татвар нэмэхийг хэн ч дэмждэггүй, бага орлоготой хэсэгтээ бага ачаалал үүрүүлэх замаар татварын бодлого чиглэдэг дэлхий нийтийн жишиг байдаг. Машины наймаачид бага орлоготой хүмүүс мөн үү, ийм дампуу төртэй бол бүх татваруудыг бууруулья. Хотын замын түгжрэлд бага ч гэсэн нэмэр болох шийдвэрээ сонгууль гэдэг юмнаас болж буцаж байгаад харамсаж байна.
2017-05-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-30
Зочин:
ТЭГЛЭЭ ГЭЭД АРД ОЛНЫГ ДАХИН НЭГ ХУУРЧ БОЛНО ГЭЖ САНСАН ЮМ БАЙХ ДАА.АВТЫН МЕХАНИК МЭРГЭЖИЛТЭЙ ХҮНД САНГИЙН САЙДЫН АЖЛЫГ ӨГСНИЙХЭЭ БАС СОНГУУЛЬД ХУДЛАА АМЛАЛТ ӨГЧ ГАРЧ ИРСНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ЭНЭ УДААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ХҮРТЭХ БОЛЖ ДЭЭ М.ЭНХБОЛДОО ХУДЛАА ЯРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭЖ МИЕГОМБО ГУАЙ ЗААЖ ӨГӨӨГҮЙ ЮМ УУ ?
2017-05-30
ахнаэннн:
МАНгарууд АРД ИРГЭДИЙГ ИХЭЭХЭН БАСАМЖИЛЖ ДААЖИГНАЖ БАЙНА ДАА. ТА БҮХЭНД УХАМСРЫН ШАНАА ӨГЧ Л ТААРНА. ОДОО АРДУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДООД ЗҮГЭЭР БАЙСАН ЮМЫГ НЭМЧИХЭЭД СОНГУУЛИЙН ШОУ ХИЙДЭГ БАЙНА Ш ТЭЭ. СОНГУУЛИЙН ДАРАА ДАХИАД Л БУЖИГНУУЛНА наад Ми Еэ овогт чин.
2017-05-30
Зочин:
MAN-g yagaad ch songohgui, songuuliin daraa erguuleed nemne. MAN-g ene songuuliar archih heregtei.
2017-05-30
1:
Эргүү төлөг шиг эргэж буцсан юм хийж Монгол төрийг гутааж байхын оронд эхнээс нь судалгаатай юм хийж байгаач.
2017-05-30
1245789456:
ЗҮГЭЭР байсан юмыг НЭМЖ бужигнуулчихаад СОНГУУЛЬД зориулж ингэж ШОУДАХ байсан юм байна л даа. ОДОО тгэвлэл дараа ТАТВАР нэмсэн, ТЭТГЭВРИЙН НАС нэмсэнээ болиулах хэрэгтэй ш тээ. ХУДЛАА даа наад ҮХЭР чин СОНГУУЛИЙН ДАРАА ДАХИАД Л ТАТВАР ТАВИНА шүү
2017-05-30