Багдад хотноо цуврал халдлага боллоо
2017-05-31

Иракийн нийслэл Багдад хотноо дахин террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 27 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртсэн байна.

 

Террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэргийг хотын төвд дэлбэлжээ. Исламын шашинтнуудын хувьд чухалд тооцогддог “Ариун Рамадан сар” эхэлсэн билээ. мөргөлчид нэг дор цугларч буйтай холбогдуулан Багдад хотын удирдлагууд  зарим бүс нутагт хөл хорио тогтоожээ.

 

Энэхүү халдлагаас нэг өдрийн өмнө мөн террористууд Багдад хотноо халдлага үйлдэж, 22 хүнийг хөнөөсөн билээ. цуврал халдлагын хариулцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин