Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй
2017-05-31

Олон улсын Эх үрсийн баяр маргааш тохионо. Энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэхүү журмын дагуу маргааш буюу зургадугаар сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Эх үрсийн баяраар бүх нийтээр амрах журамтай.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин