Шинэ үзмэр
2017-05-31

 

Английн Манчестер Юнайтед баг өнгөрсөн долоо хоногт ЕХБХ-ны Европа лигийн тэмцээнд түрүүлсэн. Нидерландын Аякс багийн шигшээ тоглолтод 2-0 буулган авсан тэд ингэснээр анх удаа тус цомыг өргөсөн юм. Тэгвэл өчигдөр Манчестер Юнайтед багийн музейд тус цомыг байрлуулжээ.

 

140 орчим жилийн баялаг түүхтэй тус багийн музейд олон төрлийн аваргын цомууд байдаг бөгөөд Европа лигийн цом тэдний  дунд шинээр орж ирсэн нь энэ юм байна. Музейн үзмэрийн санд Европын цом, Аваргуудын лигийн нийт 3 цом байгаа бол, Цомтой багуудын цом 1, Европын Сүпер цом мөн 1 ширхэг байгаа юм.

 

Ирэх жил 30 жилийнхээ ойг тэмдэглэх уг музейн тасалбар 18 фунтээр зарагддаг аж. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин