Ким Чен Намыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
2017-05-31

Малайзын Селангор мужийн доод шатны шүүх Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын амийг хөнөөсөн хоёр гэмт этгээдийн хэргийг Дээд шүүхэд шилжүүлсэн талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

 

Ким Чен Намыг хөнөөсөн хэргээр Индонезийн иргэн 25 настай Сити Айсиа болон Вьетнамын иргэн 29 настай Доан Тхи Хуонг нарыг баривчлаад буй юм.

 

Тэд Ким Чен Намыг Куала Лампурын нисэх буудалд байхад нь “VX” хэмээх химийн хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг гэрчлэх хяналтын камерын бичлэг олдсон билээ.

 

Санаатай аллага үйлдсэн эмэгтэйчүүд хэнээс захиалга авсан нь одоогоор нууц хэвээр байна. Тун удахгүй Дээд шүүх шийдвэрээ гаргана.

 

Малайзын эрх баригчид уг улстөрийн зорилготой аллагын ард “Пхеньян бий” хэмээн мэдэгдсэн удаатай.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин