Дараагийн сайдын сураг
2017-05-31

 

Ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр БСШУС-ын сайдын албан тушаалаас Ж.Батсуурийг чөлөөлөн огцруулсантай зэрэгцэн дараагийн сайдын асуудал яригдаж байна.  Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс зөвхөн боловсролын салбар гэлтгүй төрийн албанд  хариуцлагагүйн зуд нүүрлэсэн, ялзарсан гэдгийг шүүмжилж байв. Дараагийн шатанд сайдынхаа удирдлагад ороогүй, нэгдсэн бодлогод зангидагдаагүй газар, хэлтсийн дарга нарт ч хариуцлага тооцохыг Засгийн газарт санууллаа.

 

Одоогийн байдлаар БСШУСЯ  "эзэнгүй айл" шиг болж байгаа нь үнэн. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулж, дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилсон.  Тиймээс хариуцлага алдсан салбарын сайдын нэгнийг нь огцруулан шийтгээд , нөгөөг нь шагнаж болж байна уу гэдгийг ч гишүүд сөхөж байлаа.  Гэхдээ хуулиараа БСШУС-ын сайдыг ЗГХЭГ-ын дарга түр орлон гүйцэтгэдэг заалттай аж. Тиймээс БСШУС-ын дараагийн сайд томилогдтол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөсөн энэ үед МАН Засгийн газрын нэг гишүүнээрээ хариуцлага тооцдог “нэр зүүн” огцруулж байгаа нь улс төрийн тоглолт гэж үзэх хэсэг байна.  Нөгөө талаас “ажилдаа хариуцлагагүй алдсан дараагийн сайд нарыг ч огцруулах хэрэгтэй БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ЭМ-ийн сайд А.Цогцэцэг нарт хариуцлага тооцож огцруулах” гэх дэмжих хэсэг ч байгаа юм.

 

Харин одоо БСШУС-ын сайдаар хэн томигдох вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Засгийн газрын танхимын дан дээлтэй сайд нарын нэг нь БСШУС-ын сайд асан Ж.Батсуурь байсан. Харин эдүгээ томилогдох тус салбарт томилогдох магадлалтай сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Т.Бадамжунай   зэрэг нэрс явж байна. Мөн дэд сайдаар НИТХ-ын төлөөлгч Г.Ганбаярын нэр эртнээс сонсогдсон.  Гэхдээ УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед ““Номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг Ж.Батсуурь сайдыг огцруулах асуудалд мөн ч олон зүйл бодогдож байна. Ж.Батсуурь дан дээлтэй сайд байсан. Ж.Батсуурь сайд намдаа ганцаарджээ. Ж.Батсуурь сайдыг огцрууллаа гэхэд дараагийн сайд ”давхар” дээлтэй байхгүй шүү” гэдгийг онцолсон.

 

Эрх баригчдын  хувьд сөрөг хүчний зүгээс тавьж байгаа шаардлагыг хүлээж авах нь юу л бол.  Хамгийн гол нь Удирдах зөвлөл,бүлэг дээрээ санал нэгдсэн бол Ерөнхий сайдын зүгээс өргөн барьж,   томилно.  

 

Уг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд танхимын гишүүний нэрээ өөрөө санал оруулдаг хуулийн заалттай. Гэхдээ энэ заалт хэлбэр төдий хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн тухайд БСШУС-ын сайдын нэрийг УИХ-д Ерөнхий сайд өөрөө  санал болгох хэдий ч БСШУС-ын сайдад хэнийг томилохыг эрх баригч хүчин МАН-ын  Удирдах зөвлөл шийдэж,  УИХ дахь намын бүлгээсээ дэмжлэг авна.

 

Гэхдээ Засгийн газрын гишүүнийг огцруулж, томилж байгаа энэ асуудал эрх баригч хүчин МАН-ын хувьд зөвхөн эхлэл.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хэрхэн гарахаас үл хамаарч хариуцлага алдсан эрхмүүдтэй тооцсоор байхаа үүгээр харуулж  байгаа юм.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улсын засаг төр аль ч салбар яамны сайдын суудал бат бөх тогтвортой байгаасай.Тогтвортой хүчтэй засгийн газрыг л Монголчууд яг үнэндээ хамгийн ихээр хүсэж байна.Сайд нарыг хамаагүй ингэж огцруулж сэлгээ хийх нь дэмий шүү дээ.Төр засаг минь тогтвортой амар амгалан байг.
2017-06-04
Зочин:
энэ боловсролын газрыг одоо юу гээд ч боддог хэн дуртай очиод хийчдийн муу хаашаа юм нэр дэвшүүлцэн байгаа хүмүүсийг нь ээ
2017-06-02
Зочин:
iim humuusiig bolowsroliin said bolgoj unen bolohgui shuu
2017-06-02
Зочин:
нөгөө дэлхий сүүрэх гэж байна лагарлуугаа явъя гэж хэлдэг цогцолзолмаа мөн үү
2017-06-02
Зочин:
tsogtsolmaa chin garuul dawhar deeltei boloh yum bna shde MAN garch irehdee yu yu gej garch irlee arai shuu dawhar deeliig eserguutsej bna geed baisan ysn
2017-06-02
Зочин:
түүн чинь газрын наймаачин дандаа бүтэхгүй гаруудыг нэр дэвшүүлсэн байх шив дэ
2017-06-02
Зочин:
ene heden humuusees arai gaigui ni gandi l baih shiw de badamjunai gej gazriin naimchinaar yadiin
2017-06-02
Зочин:
ганди олон жил сайд хийсэн туршлагатай дажгүй санагдаж байна
2017-06-02
Зочин:
yun tsogtsolmaa we bolimoor ene muunchidees salah geheer l dahiad neg muunchin gargaad ireh yumaa bolowsroliin salbariig samarch duuslaa
2017-06-02
Зочин:
gandiig tawiul yadiin boloo gej bodohiin
2017-06-02
Зочин:
Junai ch geh shig tenrgteerei man iinhan
2017-05-31
?:
Эрдэнэтийг Э Тавагатай хамт идсэн өнөө улаан хулгайч Бадамжунай юу? МАН ч ёстой дүүрчихсэн хулгай нар шүү АН-ы хулгай нараас ер ялгарах юмгүй физданууддаа
2017-05-31
Зочин:
ODOO ZUNH BARIHAA BOLISIISDEE UY YARIAD BNAA
2017-05-31
Зочин:
ODOO ZALUU HUN TAVIARAI ULIG BOLSO GARUUD TOMILNO GEJ TATAAVAA MANGARUUDAA
2017-05-31
дан хүн томилоорой:
дан дээлтэй хүн л таарна... хэн байх нь яахав
2017-05-31
дан хүн томилоорой:
дан дээлтэй хүн л таарна... хэн байх нь яахав
2017-05-31
зочин:
Яг ингэж хариуцлага тооцож байх хэрэгтэй, МАН шинэ жишиг тогтоож байгаа юм биш үү
2017-05-31
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2017-05-31
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2017-05-31
zochin:
Ganbayar gj mangar batsaanaar yaah be tsvnhee bariad yabj baig
2017-05-31
Зочин:
ODOO ZUNH BARIHAA BOLISIISDEE UY YARIAD BNAA