Түр Де Франц 2019-ийг Мерксийн нэрэмжит болгоно
2017-05-31

 

Түр дэ Франц 2019-ийг Брүссел хотноо домогт Эдди Мерксийн таван удаагийн аварга цолонд хүндэтгэл үзүүлэн, 50 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаагаа зохион байгуулагч нар мэдэгдлээ.

 

Түр-ийн албаны дарга Кристиан Прүдхом “Энэ бол наад захын л хийх ёстой зүйл. Эдди Меркс бол үнэмлэхүй аварга, эгэлгүй хүн. ” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

 

Харин энэ шийдвэрийг сонссон 71 настай Эдди Меркс “ Сэтгэл догдолж байна. Амьд байвал алтан аяганаас ус уух байлгүй дээ” гэжээ. 2019 оны Түр нь Брүсселээс Парис хүртэл үргэлжлэх юм байна. Өмнө нь Белги улс 1958 онд л ганц удаа Түр эхлэх цэгээр сонгогдож байжээ.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин