“Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга” гардуулав
2017-05-31

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлага, мэргэжил, үйлдвэрлэлийн холбоодын төлөөлөл Монгол Ардын Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод иргэдийн аж байдалд тулгараад байгаа өнөөгийн тулгамдсан асуудлуудаас нэн тэргүүнд анхааралдаа авч, ажил хэрэг болгох саналуудыг тусгасан “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулж өглөө.

 


Уг баримт бичиг 4 бүлэг, 23 зүйл заалттай аж. Тэдгээрт үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, ард түмний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг асуудлууд багтжээ.


Баримт бичгийг хүлээн аваад УИХ-ын дарга, МАН-ын дарга, тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд “Сонгууль албан ёсоор эхлэх цаг ойртлоо. Хөдөлмөрчдийн захиа даалгаврыг гардуулж өгч байгааг талархан хүлээж авч байна. МҮЭ, МАН-д нийтлэг эрх ашиг бий. Тэр нь иргэн бүхний сайн сайхны төлөө гэсэн зарчим. Манай нам эх орноо хөгжил дэвшилд хөтөлж, иргэдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулахыг эрмэлзлээ болгосон зүүн төвийн нам. Тиймээс энэхүү баримт бичигт багтсан асуудлууд миний мөрийн хөтөлбөрт ямар нэг хэмжээгээр туссан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хөдөлмөрчин түмнийхээ захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгуульд оролцож байгаа 3-н намд адилхан МҮЭ-ийн гишүүдийн өмнөөс “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга”-гийг адилхан өгөх хэрэгтэй. Илт МАН-ыг дэмжих бодлогол гаргавал МҮЭ-ийн гмшүүдийг эрх ашгийг уландаа гмшгэж байгаатай агаар нэгэн байх болно.
2017-06-02
Зочин:
Монгуульд оролцож байгаа 3-н намд адилхан МҮЭ-ийн гишүүдийн өмнөөс “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга”-гийг адилхан өгөх хэрэгтэй. Илт МАН-ыг дэмжих бодлогол гаргавал МҮЭ-ийн гмшүүдийг эрх ашгийг уландаа гишгэж байгаатай агаар нэгэн байх болно.
2017-06-02
иргэн:
МҮЭХны ерөнхийлөгч гэдэг энэ нөхөр их хөөрхөн баагий,,,ҮЭд нам хамааралгүй байдаг шиг санагдах юм гэтэл илт нэг намыг дэмжээд л гүйгээд байдаг МАН холбоонд нь гайүгүй юм хаядаг юм байлгүй
2017-06-01
Зочин:
Монгуульд оролцож байгаа 3-н намд адилхан МҮЭ-ийн гишүүдийн өмнөөс “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга”-гийг адилхан өгөх хэрэгтэй. Илт МАН-ыг дэмжих бодлогол гаргавал МҮЭ-ийн гмшүүдийг эрх ашгийг уландаа гишгэж байгаатай агаар нэгэн байх болно.
Зочин:
ҮЭ ийн дарга нар татварын мөнгөөр таргалж байна даа,МАН татвар нэмээд байхад сонсоогүй юм шиг царайлаад л,АН засаг барьж байхад татвар нэмэхгүй шүү гээд орилоод л
2017-06-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-01
Зочин:
Монгуульд оролцож байгаа 3-н намд адилхан МҮЭ-ийн гишүүдийн өмнөөс “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга”-гийг адилхан өгөх хэрэгтэй. Илт МАН-ыг дэмжих бодлогол гаргавал МҮЭ-ийн гмшүүдийг эрх ашгийг уландаа гмшгэж байгаатай агаар нэгэн байх болно.
Зочин:
МҮЭ худалдагдчихав аа хөөрхий. МАНАН , МӨНГӨ 2 хүчтэй юм . АМГАЛАНБААТАР гэгч ЭРГҮҮ ДАГЗ, ӨМХИЙ АЦ , НУСАН БУУ ЧАЦГАН ЧАВХ МҮЭ-ээс зайлах цаг үнэхээр болсон байна. 2016 оны сонгуулиар амласан бүхнээсээ буцаж татвар өрөөр ард түмнээ нэрвэж, тэтгэвэрийн нас нэмсэн наад захын булхай бузрыг нь хэлж засуулж чадаагүй ийм арчаагүй Үйлдвэрчиний эвлэл ДАЯН ДЭЛХИЙД байхгүй. Ер нь МҮЭ хэрэггүй юм биш үү. Хийж байгаа ажил байхгүй баахан дарга , ерөнхийлөгч нар. Үнэтэй машин унаж, олон байшинг зайдагнасан хэдхэн албан тушаалтан байдаг, МҮЭ-ийн бүх байшинг сургууль цэцэрлэг, эмнэлэгт шилжүүлээд , элдэв шалтаг гаргаж шантаажлаад хааяа нэг Засгийн газраас хөрөнгө мөнгө салгаж хэдэн биенээ ивээн тэтгэж суудаг үр ашиггүй 10-аад ерөнхийлөгчийг нь Нийслэлийн иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвүүдэд түрээсээр суулгах хэрэгтэй. Ард түмэн минь засгийн газартай биш МҮЭ-тэй тэмцэх цаг ирсэн байна
2017-06-01