“Банкны салбарын ажилтны өдөр”-ийг өвөрмөц тэмдэглэн өнгөрүүллээ
2017-06-02

 

ХААН Банкны ажилтнууд “Банкны салбарын ажилтны өдөр-ийг өвөрмөц тэмдэглэн өнгөрүүллээ

 

Өнөөдөр тохиож буй “Банкны салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ХААН Банк салбартаа гаргаж буй амжилт бүтээлээ хэлэлцэн шилдэг ажилтнуудаа тодруулахын зэрэгцээ “Лантуун Дохио” ТББ-ийн хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” хүүхдийн төв байгуулах төслийг дэмжин ажилтнуудынхаа дунд аян зарлан бүх салбар, нэгжийн ажилтнуудаа хамруулан  халуун сэтгэлийн хандив өргөн өвөрмөц тэмдэглэн өнгөрүүллээ.

 

ХААН Банкны хэсэг ажилтнуудын санаачлагаар эхлүүлэн дотооддоо өрнүүлсэн тус аянд 5000 гаруй ажилтнууд болон ХААН Банк Сан нэгдэн өнөөдөр “Лантуун Дохио” ТББ-ын удирдлагуудад 10 сая төгрөгийн хандивын эрхийн бичгийг гардуулан өглөө.

 

Нийгмийн хариуцлагыг тогтвортой хэрэгжүүлэгч ХААН Банкны нийт ажилтнуудын зүгээс салбарын бүх ажилтнууддаа баярын мэнд дэвшүүлье!

 

 

Олны хүч оломгүй далай... 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Банкны ажилтны өдөр гээл банкныхан эрт архидаад эхэлсэн бнлээ. Хаан банк зөв юм их хийх юмаа. Зээл нь хамгийн шуурхай найдвартай хүү багатай сайн өгдөг нь эргээд танай банкыг тэжээж байгаамдаа.
2017-06-03