Манчестер халдлага: Одод хандивын тоглолт хийлээ
2017-06-05

Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн сарын 22-нд террорист халдлага болсон билээ. Халдлагын улмаас 22 хүн хүн харамсалтайгаар амиа алдаж, 54 хүн бэртсэн юм. Халдлагын үеэр бэртсэн хүмүүс өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж буй билээ.

 

 

“Манчестер Арена” цэнгэлдэхэд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж байсан юм. Тэрбээр уг үйл явдлын улмаас Европын орнуудад хийх аялан тоглолтоо цуцалжээ.

 

 

Тэгвэл дуучин бүсгүй халдлагын үеэр бэртэл авсан фэнүүдтэйгээ уулзаж, сэтгэлийн дэм хайрласан хайрлахаас гадна Манчестер хотноо хандивын тоглолтоо хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг тоглолтод дуучин Кейти Перри, Майли Сайрус, Робби Уилъямс, Крис Мартин, Жастин Бибер нар оролцсон байна. Тоглолтыг 50 мянган хүн үзжээ.

 

Халдлагыг Ливиэс гаралтай Салман Абеди гэгч үйлдсэн юм. Тэрээр тоглолтын үеэр амиа егүүтгэсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин