“Приус” шатаахыг завдсан этгээдүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэжээ
2017-06-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатарын талбайд “Иргэнийг сонсох 11-11 төв” ТББ болон приус автомашин эзэмшигчид жагсаал зохион байгуулж  “Приус 11” маркийн автомашин шатаахыг завдсан хэрэг өнгөрсөн сарын 22-нд гарсан.

 

Машин шатаахыг завдсан хүмүүс албан тушаалтнаар тодорхой шийдвэр гаргуулахын тулд энэхүү үйлдлийг хийсэн нь тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас иргэн Х, Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

 

Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
буцаад шоронжих нь
2017-06-05
зочин:
зөв муусайн Чeнжүүд татвар нэмэх сургаар түрүүлж МАШИН ТЭРЭГ-нийхээ үнийг нэмж даана ч их далжигнацгаасан юм ИХ ШУНАЛ ЭЗНЭЭ АЛНАА гэж энэ дээ
2017-06-05
зочин:
зөв шүү, хэтэрхий эмх замбараагүй байдлаас жирийн иргэд л хохирно,
2017-06-05
-:
ЖИНХЭНЭ ЯЛЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮСЭЭСЭЭ ЯЛЫГ АСУУХ БАЙЖ ЖИРИЙН АРД ТҮМНИЙГ ЯЛЛАХ ЭРХ БАЙХГҮЙ.
2017-06-05
Зочин:
UHER MONGOLIIN UHER TSAGDAA SHUUH
2017-06-05